Түүхий эдийн зах зээл Ливид болж буй үйл явдлаас үүдэн OПЕК-ын гишүүн орнуудыг газрын тосны нийлүүлэлтээ нэмэгдүүлэх эсэхийг ажигласаар байна.
Өнгөрсөн мягмар гаригт газрын тос үйлдвэрлэгч орнуудын холбоо газрын тосны нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх эсэх талаар шуурхай хуралдаан зохиох тухай хэлэлцсэн юм.
Гэсэн хэдий ч үнэт цаасны зах зээл дээр Японы Nikkei 225 индекс 1.1хувиар, Өмнөд солонгосын KOSPI 1.2 хувиар буураад байна. Лондон, Парис, Франкфуртын үнэт цаасны зах зээлд ханш тал хувиар буурчээ.
Харин Wall Street-д the Dow Jones-ын индекс 0.4 хувиар буурсан ч оройдоо тогтворжсон байна.
НАТО-ын батлан хамгаалахын сайд нар Ливид өрнөж буй үйл явдлыг авч хэлэлцэхээр Бруссельд өнөөдөр уулзах юм.