Хүнсний гачаалтай улсуудын нэгээр монгол ”Шалгарчээ”

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

Хүнсний гачаалтай улсуудын нэгээр монгол ”Шалгарчээ”

Дэлхийн зах зээл дээр хүнсний бүтээгдэхүүний үнэ өсч байгаатай холбогдуулан  Дэлхийн банкнаас судалгаа хийжээ. Уг судалгаагаар Ази тив бүхэлдээ, Латин Америкийн зарим бүс нутаг, дорнод Европт хүнсний бүтээгдэхүүний үнэ илүү  өсч байгааг тогтоосон байна.  Тиймээс Дэлхийн банкнаас эдгээр бүсэд орших  ядуу орнуудад хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс ядуусаа хамгаалах нийгмийн хөтөлбөр хэрэгжүүлэх уриалга хүргүүлжээ. Мөн донор орнуудыг Афганистан, Конго, Киргиз болон Монгол зэрэг  хүнсний гачаалд орж болзошгүй, бүтээгдэхүүнийх нь үнийн өсөлт хамгийн өндөр түвшинд байгаа орнуудад тусламж үзүүлэхийг зөвлөсөн байна.

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж