Засгийн газар хоорондын комисс хуралдана

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

Засгийн газар хоорондын комисс хуралдана

Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Финландын Засгийн газар хоорондын комиссын XI хуралдаан Финланд улсын нийслэл Хельсинки хотноо ирэх дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хуралдахаар болжээ. Хоёр улсын Засгийн газар хоорондын комисс нь 1990 онд байгуулагдсан бөгөөд өмнөх хуралдаан 2008 оны тавдугаар сарын 14-нд  Улаанбаатар хотноо болж хоёр орны харилцаа, хамтын ажиллагаатай холбоотой 17 асуудлыг хэлэлцсэн байна.

Харин энэ удаагийн Засгийн газар хоорондын комиссын  XI хуралдаанд Монголын талыг төлөөлж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди тэргүүлэн оролцохоор болсон байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж