Балетчид гэртээ харихыг хүссэнгүй

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

Балетчид гэртээ харихыг хүссэнгүй


Канадад аялан тоглолт хийсэн Кубын балетын театрын бүжигчдээс тав нь эх орондоо буцаж очихыг хүсэхгүй байгаагаа мэдэгджээ. 22-32 насны таван бүжигчний дотор эхнэр, нөхөр хоёр бий гэнэ.


“Канад бол бидний очиж үзсэн газруудаас хамгийн сайхан орон. Бид бас мэргэжлээрээ ахиж дэвшин олон улсын бүжиг дэглээчидтэй хамтран ажиллахыг хүсэж байна” хэмээн тэдний нэг 26 настай Бурзак Гонзалис ярив. Тэд Канадад цагаачлалын зөвшөөрөл хүсэх бололтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж