
МАН-ын зүгээс тухайн нэвтрүүлгийг үзэж, судлан мониторинг хийж, 1921 оны ардын хувьсгалыг удирдан зохион байгуулсан Д.Сүхбаатар, хамтран зүтгэсэн партизанууд, эх орончдын хийсэн үйл ажиллагааг үгүйсгэж, гутаан доромжилсон үйл ажиллагаа болсон хэмээн үзэж байгаа аж. Тиймээс тус нэвтрүүлэгт оролцсон түүхч судлаачдыг хэн болох, түүний ард ямар хүмүүс байгааг тогтоож шүүх цагдаагийн байгууллагад хандах тухай МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар хэллээ. Мөн Сүхбаатар аймгийн иргэдээс захидал ирүүлсэн аж. Энэхүү захидлуудыг нэгтгэн Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандах тухай мөн хэлсэн юм. Тэрээр Д.Сүхбаатар бол Монгол ард түмний бэлэг тэмдэг Монгол хүн, улсын чухал асуудалтай холбоотой 300 гаруй тушаал шийдвэр гаргаж байсан, МАН-ын анхдугаар их хурлыг зохион байгуулсан 17 хүний нэг нь гэсэн юм.