
-Засгийн газрын хуралдаанд оруулсан асуудлын талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Эдийн засгийн харилцан хамтран ажиллах орнуудын хувьд Эдийн засгийн хамтын ажиллагааны банк, Европын олон улсын банк хооронд Монгол Улс хувь нийлүүлэгчээр оролцдог. Эдгээр банкны нийт дүрмийн сан нь нэг тэрбум 700 сая евро. Монгол Улс үүн дээр 11 сая еврогийн хөрөнгө оруулсан. Нийт дүнгийнх нь 0.67 хувийг эзэмшдэг. Сүүлийн үед энэ хоёр банкийг нийлүүлэх асуудал дээр хувь нийлүүлэгчид хэлэлцээр хийж байгаа. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Олон улсын хувь нийлүүлэгчдийн гэрээний дагуу УИХ-аар хэлэлцэн батлагдах ёстой. Шинэ төслийн талаар хэлэлцээр явж байна. Хэлэлцээрийн талаар Монгол Улс ажлын хэсэг байгуулна. Ажлын хэсгийн ахлагчаар Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж оролцоно. Монгол Улсын байр суурийг танилцуулах шийдвэрийг гаргасан. Энэ банкаас Монгол Улсын аж ахуйн нэгжүүд зээл авч явсан. Энэ банкинд Монголын мэргэжилтэн ажилладаг. Хувь нийлүүлсэн улс болгон хэмжээнээсээ хамаарахгүйгээр нэг санал өгдөг байсан. Одоо гол хөрөнгө оруулагчдын зүгээс хувь нийлүүлсэн хөрөнгийнхөө хэмжээнээс шалтгаалан санал өгөхөөр болж байна. Манайх шиг хэд хэдэн улс орнууд хувь нийлүүлэгчээр орж байна. Хэлэлцээрийн үр дүнгийн талаар эргэж мэдээлнэ.