1. Долоо хоног эсвэл тодорхой хугацаанд архи уухаа болъё гэж шийдсэн ч
уухгүйгээр хоёр гурван хоногоос илүү тэвчихгүй байх тохиолдол танд
байсан уу?
2. Эргэн тойрны чинь хүмүүс таныг архи ууж байгаад биш өөрсдийгээ хичээгээсэй гэж бодох үе танд байдаг уу?
3. Та уухаа болихын тулд нэг төрлийн согтууруулах ундааг нөгөөгөөр солих гэж оролдож байсан тохиолдол байгаа юу?
4. Та өглөөгүүр согтууруулах ундаа уудаг уу?
5. Та ямар нэгэн асуудалд оролгүйгээр ууж чаддаг хүнд атаархах тохиолдол байдаг уу?
6. Танд согтууруулах ундаанаас болж ямар нэгэн асуудалд орох үе байдаг уу?
7. Гэр бүлд чинь архинаас үүдэлтэй маргаан гарч, зөрчилдөх үе байдаг уу?
8. Танд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдол олон байгаа юу?
9. Уух хүсэлгүй байсан ч татгалзах аргагүй нөхцөл байдалд ордог уу?
10. Би хүссэн үедээ архи уухаа больж чадна гэж та өөртөө хэлдэг үү?
11. Танд архинаас болж ажлаа таслах үе байдаг уу?
12. Танд тасартлаа уух тохиолдол олон байдаг уу?
13. Архи уухгүй бол одоогийнхоосоо илүү амьдрах байсан гэж өөртөө хэлэх үе байдаг уу?
Хэрэв та дээрх асуултуудад дөрвөөс дээш удаа тийм гэж хариулсан бол шударгаар хэлэхэд та архинаас хамааралтай болжээ.