
Хяналтын хөтөлбөрт хамрагдаж байгаа сурагчдад GPS төхөөрөмжийг өгсөн бөгөөд сурагчид нэг хичээлийн өдрийн турш 5 удаа заавал шалгуулж байх ёстой гэнэ. Түүнчлэн хичээлийн өглөө бүр сургуулиас сурагчдын гэр лүү утасдаж, хичээлтэй гэдгийг нь сануулах ба долоо хоногийн гурван өдөр зөвлөх багш нар сурагчдыг цагтаа ирсэн эсэхийг нь тооцож, мэдэгдэл хийж байх юм. Гэхдээ энэхүү хөтөлбөрт сургуулийн зүгээс нэлээдгүй хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа ажээ.
Б.Энхцэцэг