
Прокурорын байгууллагын Төв, орон нутгийн удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн энэ сарын 10, 11-ний өдрүүдэд нийслэл хотод болно. Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав “Монголчууд шударга төртэй байхдаа хүчтэй”, “Прокурорын байгууллагын өмнө тулгамдсан асуудлууд ба зорилтууд” сэдвээр илтгэл тавих аж. Мөн Улсын Ерөнхий прокурорын газрын газар, хэлтсийн дарга нар прокурорын хяналтын ажлын чиглэлээр зөвлөгөө өгч энэ онд болон цаашид баримталж ажиллах бодлогын шинжтэй асуудлаа тодорхойлох юм байна. Энэ удаа нэгдсэн зөвлөгөөнд харьяа прокурорын газруудын орлогч прокурор, Нийслэлийн прокурорын газрын туслах прокуроруудыг оролцуулж асуудлыг өргөн хүрээнд авч хэлэлцэхээрээ онцлогтой аж.
С.Отгон