“Хаврын баяр” хөтөлбөрт өөрчлөлт оржээ

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

“Хаврын баяр” хөтөлбөрт өөрчлөлт оржээ

Монголын залуучуудын холбооноос жил бүр  уламжлан болгон  зохион
байгуулдаг  “Хаврын баяр-2010” улсын уралдаан  ирэх сарын 8-10-ны
өдрүүдэд болно. Энэ жил уралдааны хөтөлбөрт өөрчлөлт оржээ. Монголын залуучуудын холбоо 2010, 2011 оныг үндэстнээ дэмжих жил болгон зарласан бөгөөд  уралдаанд үндэсний хэв шинжийг харуулсан бүжгийн төрөл  орж байгаа нь энэ удаагийн наадмын онцлог аж.  Бага насны ангилалд оролцогч бүжигчид  олон бүжиг хийдэг байсан бол бүжгийн хөдөлгөөнийг биед нь тохируулж цөөрүүлжээ. Ахлах насны болон залуучуудын ангилалд оролцогчид  үндэсний хэв шинжийг харуулсан хувцас өмсөх шаардлагыг уралдааныг зохион байгуулагчид тавьж байгаа юм байна.
Ц.Хишиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж