Дундговьд бас нэг гавьяат цолтон нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

Дундговьд бас нэг гавьяат цолтон нэмэгдлээ

Монгол оронд улс төрийн ууган хүчин  үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойгоор  Дундговьд шагналын хур буулаа. Шинжлэх ухааны академийн химийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, “Мандалговь-хүнс” компаны зөвлөх  С.Шатар “Монгол улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан” цол хүртсэнийг Мандалговьд гардууллаа. Мөн Сайнцагаан сумын өндөр настан Д.Орго, Хулд сумын өндөр настан Д,Дууз нар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” Баянжаргалан, Луус, Сайнцагаан сумын ИТХ-ын дарга Д.Лонжид, Д.Сампил, Ш.Оюун, аймгийн ЗДТГ-ын төрийн сангийн хэлтсийн дарга А.Ганбат, Сайнцагаан сумын багийн засаг дарга Ганбаатар нарын арав гаруй хүн, мөн нэлээд хүн “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар энгэрээ мялаалаа.

С.Пүрэвсүрэн
    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж