Бэрийн биш хурдны хадаг

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

Бэрийн биш хурдны хадаг

Рашаант сумын зарим иргэд саяхан нэг нэг хадаг гардан авчээ. Монголчууд хүүгийнхээ насных нь ханийг урин залахаар хадамд нь хадаг өргөн барьдаг бол тус сумынхан жил бүрийн хаврын морин уралдаан зохион байгуулах уяачдадаа мөн хадаг өргөн барьдаг уламжлалтай болсон байна.

 
Жил бүрийн хавар билэгт сайн өдрийг товлон сумын уяачдын холбооноос соёолон, их насны хурдан морины уралдааныг зохион байгуулдаг уамжлалтай Энэ жил нэгдүгээр багийн уяач Д.Соёлпүрэв их насны морьдыг байлж 50 гаруй хурдан хүлгийн шандсыг сорьсон  бол  “Чандмань” галаас анх удаа зохион байгуулсан соёолон насны морьдын уралдаанд 30 гаруй хүлэг тоосоо өргөлөө. Ирэх жил их насны морьдын уралдааныг гуравдугаар багийн уяач Б. Алтансүх , соёолон насны морьдын уралдааныг нэгдүгээр  багийн Д.Ширбазар зохион байгуулахаар  хадаг гардан авсан байна. Мөн саяхны нэгэн сайн өдөр болсон 10 сая төгрөгийн бай шагналтай азарганы уралдаанд газар газрын шилмэл ажнай 60 гаруй хүлгүүд тоосоо өргөн хурд шандсаа сорин өргөн олноо баясгалаа. Ирэх жил энэ уралдааныг нэгдүгээр багийн уяач П. Мандах зохион байгуулахаар хадган заллага гардан авлаа.

Ж.Мөнх-Очир   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж