
Өнгөрсөн бямба гараг буюу энэ сарын 5-нд Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Нийгмийн даатгалын байцаагч нарт сургалт семинар зохион байгууллаа. Нийгмийн даатгал шимтгэлтэй холбоотой олон асуудал бидэнд өдөр тутам урган гарч байдаг учраас иргэд болон шинэхэн байцаагч болж буй залууст мэдээ мэдээлэл өгөхөд семинарын гол зорилго оршиж байгаа гэдгийг зохион байгуулагчид нь хэлж байлаа. ” Нийгмийн даатгалын анхан шатны үйлчилгээг сайжруулах нь” сэдэвт шинэ байцаагч нарт зориулсан уг сургалт Хууль тогтоомжын хэрэгжилт аргачлалын талаар Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Г.Адъяагийн илтгэлээр эхэлсэн юм. Нийгмийн даатгалын мэргэжилтнүүд Тэтгэвэр тогтоолт анхаарах асуудал, Нийгмийн даатгалын шимтгэл бүрдүүлэлт, цаашид анхаарах асуудал, үйл ажиллагааны чиглэл цаашид анхаарах асуудал зэрэг сэдвүүдээр өөр өөрсдийн чиглэлийн дагуу илтгэл семинарыг өглөө.
Нийгмийн даатгалын мэргэжилтнүүд өөрсдийн ажил үйлчилгээнд дээр гарч байгаа нийтлэг алдаа дутагдлаа харилцан ярилцаж, цаашид энэ тал дээр хэрхэн анхаарах, засаж залруулж болох арга зам гарцаа ярилцсаны дараа байгууллагын бүх ажилчид үр дүнгийн гэрээгээ байгуулснаар энэ удаагийн семинар өндөрлөсөн юм.
С.Одгэрэл