Анжелина Жоли “Булш ухагч” болохгүй

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

Анжелина Жоли “Булш ухагч” болохгүй

Продюсер Грэхэм Кинг видео тоглоомын хатан хаан болоод буй Лара Крофтыг дахин дэлгэцнээ гаргахаар төлөвлөж байна.

“Лара Крофт: Булш ухагч”, “Лара Крафт: Амьдралын өлгий” зэрэг хоёр кинонд 2003 онд Холливуудын жүжигчин Анжелина Жоли тоглож байсан. Түүнээс хойш амь өрссөн эрдэнэсийн ангууч бүсгүйн дүр видео тоглоомонд л амьдрах болсон билээ. Харин уг киноны продюсер Кинг  булш ухагчийг 2013 онд дахин дэлгэцнээ гаргахыг хүсчээ. Лара Крофтын дүрийг анх 1996 онд Eidos хэмээх тоглоом зохион бүтээгч бий болгож, тоглоом үйлдвэрлэгч Square Enix-д худалдсан аж.

Продюсер Кинг жүжигчин Анжелина Жолитой “ Жуулчин” кинонд хамтран ажилласан. Гэвч Жоли булш ухагчийн дүрд дахин тоглох сонирхолгүй байгаа гэнэ.

Тиймээс 2013 онд дэлгэцнээ гарах “булш ухагч” нэгэн шинэ одыг төрүүлэх нь гарцаагүй болоод байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж