АТМ-аас мөнгө авах зааварчилгаа

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

АТМ-аас мөнгө авах зааварчилгаа

АТМ-аас мөнгө авах эрэгтэй, эмэгтэй үйлчлүүлэгчид зориулсан зааварчилгаа

Банк машинаасаа буулгүйгээр бэлэн мөнгө авч болох АТМ машин суурилуулжээ. Хэдэн сарын нарийн нягт ажиглалтын үндсэн дээр эрэгтэй, эмэгтэй үйлчлүүлэгчид тус тусад нь зориулсан зааварчилгааг гарган, томоос том хэвлэн хананд наав.


Шинэ АТМ-аар үйлчлүүлэхийн тулд дараахь зааврыг мөрдөнө үү.

Эрэгтэй үйлчлүүлэгч:

АТМ-д дөхөж зогсоно.
Цонхоо доош буулгана.
Картаа машинд хийгээд, кодоо оруулна.
Мөнгөн дүнгээ бичнэ.
Бэлэн мөнгө, карт, баримтаа авна.
Цонхоо хаана.
Машинаа хөдөлгөн АТМ-ыг орхиж явна.

Эмэгтэй үйлчлүүлэгч:

АТМ-д дөхөж зогсоно.
Авах мөнгөө дүнгээ сайтар бодно.
Цонхоо доош буулгана.
Цүнхээ онгойлгон, хамаг юмаа хажуугийн сандал дээр асгана. Картаа олно.
Утсаа авч, “Эргээд залгая” гэж хэлнэ.
Картаа АТМ-д хийхийг оролдоно.
Хаалгаа онгойлгон АТМ рүү бүүр дөхнө.
Картаа хийнэ.
Картаа буцааж аваад зөв харуулан хийнэ.
Цүнхээ ухан тэмдэглэлийн дэвтэр гарган кодоо харна.
Кодоо оруулна.
Кодоо дахин бичнэ. Энэ удаа зөв байна.
Мөнгөн дүнгээ бичнэ.
Толинд нүүрнийхээ будгийг харна.
Мөнгө болон баримтаа авна.
Дахин цүнхээ ухаж, түрийвчээ гаргаад мөнгөө далд хийнэ.
Тэмдэглэлийн дэвтэрт авсан мөнгөн дүнгээ тэмдэглэнэ.
Дахин нэг удаа толинд нүүрээ харна.
Хоёр алхам хэртээ газар машинаа хөдөлгөн явна.
АТМ руу буцаж ухарна.
Картаа авна.
Дахин цүнхээ ухан, түрийвчээ гаргаад картаа далд хийнэ.
Ард нь түрүүнээс хойш зогсон хүлээж залхсан эрэгтэй рүү муухай харна.
Түрүүчийн ярьсан хүн рүүгээ утсаар буцаад залгана.
АТМ-аас холдож явна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж