Германд тэтгэлгээр оюутан сургана

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

Германд тэтгэлгээр оюутан сургана

Монгол Улсын Засгийн газар, Германы эрдмийн солилцооны албатай хамтран уул уурхайн салбарт ажиллах инженерийн болон мэргэжилтэн бэлтгэх тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна. 12 жилийн боловсролтой оюутнууд энэ сургалтад хамрагдах гэнэ. Германы инженерийн сургуульд жил тутам арван бакалавр, арван магистр бэлтгэх  ажээ. Энэ онд 10 оюутан бакалавраар 3,5 жил, долоон оюутан магистрт 2-2,5 жилээр суралцахаар сонгон шалгаруулалтад тэнцсэн байна. Тэтгэлгийн зардлыг хоёр тал 50, 50 хувиар гаргаж байгаа  гэнэ. Суралцах хугацаанд амьжиргааны зардал болон эрүүл мэндийн даатгалыг хангах, нэг удаагийн ирж, очих зардлыг Германы тал хариуцах бололтой. Энэ хөтөлбөр 2010-2012 онд хэрэгжиж 2016 онд шинэ боловсон хүчин төгсч ирэх ажээ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж