
УДЭТ-ын хамт олон Валентины баярт зориулан дэлхийн шилдэг эмгэнэлт жүжиг болох У.Шекспирийн “Ромео Жулетта”-г мюзикл хэлбэрээр тавихаар бэлтгэж байсан билээ. Гэвч жүжгийн тов ирэх оны Валентины баярын өдөр тавигдахаар хойшилжээ. Уг бүтээлийн найруулагчаар Н.Наранбаатар ажиллаж байгаа бөгөөд эл мюзиклийг хоёр заставаар тавихаар жүжигчдээ хэдийнээ сонгосон юм. “Ромео Жуллета” жүжгийг театрынхаа 80 жилийн ойг угтаж тавихаар тайз, эскизээ хийгээд тоглоход бэлэн байсан ч театрын захиргаа, төсөв мөнгөний асуудлаас болоод ийнхүү хойшилжээ. Эл жүжгийн нэгдүгээр заставын Ромеод жүжигчин Б.Тамир, Жуллетад А.Ганчимэг тэнцсэн бол нөгөө заставын Жуллетад Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчин Б.Бямбаа, Ромеод Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүү нар тоглохоор болсон юм.
Г.Даша