
Зэвсэгт хүчний 337 дугаар ангид харуулын үүрэг гүйцэтгэж гэрээт харуул 38 настай Л-тэй хамт үүрэг гүйцэтгэж байсан харуул Г нар архи ууж маргалдсаны улмаас нэгнийхээ аминд хүрч улмаар амиа хорлосон хэрэг гарсан. Эх сурвалжийн мэдээллээр тэдний нэг нь нөгөөхөө хутгалж, амь насыг нь хөнөөн улмаар амиа хорлосон аж. Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлалын харьяа 337 дугаар анги иргэдтэй гэрээ байгуулж, харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгүүлдэг юм байна. Амь насаа алдсан гэрээт харуулууд нь тус ангитай гэрээ байгуулан ажилладаг энгийн иргэд юм байна. Одоогоор Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс ажлын хэсэг гаран хэрэг юунаас үүдэн гарсныг тодруулахаар ажиллаж байгаа аж.
С.Отгон