Н.Энхбаяр яг партизан боллоо шүү

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр яг партизан боллоо шүү

Тусгаар тогтнолын бая­рын өдрөө МАН, МАХН-ын­хан бу­лаацалдаж жанжны хө­шөөнд  цэцэг өргөх гэж хэм­лэлдээд төв талбайд булайгаа дэлгэх байх гэсэн, азаар тэгсэнгүй. Харин ч МАН-ыг бяцхан айдаст автуулаад буй Н.Энхбаяр ч энэ өдөр үзэгдсэнгүй. Бараа бологсод нь л цэцэг өргөх ёслол, хогийн цэг хавиар ажиллав. Харин МАН-ынхан хүчтэй байлаа. Салаан завсраар нь сар асгармаар бяртай байв. Оройноос ава­хуулаад л шөнөжин шахуу “агаарын бөмбөгдөлтөөр” хувьс­галын их удирдагчдаа бэ­лэг барих шиг боллоо. Сураг сонсвол экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр жижиг намуу­дын толгойлогчдыг  цуг­­луулж уулз­жээ. Цэцэг нуу­рын дугуй­лангийнхан феода­луу­даас нууг­даж уулздаг шиг л. Тэгээд МАХН-ын нэ­рийн асуудал Дээд шүүхээр шийдэгдтэл шийр зугаа болгох гэсэн үү, тэдэнтэй нийлж “Эх орон шударга ёс” нэртэй хөдөлгөөн байгуулсан аж. Арай л хоо­рондоо цусан тангараг тавьсан гээгүй байх. Ямар ч гэсэн тэрнээс наагуур юм болж, гол нь үзэл бодолдоо үнэнч байхаар тохирсон байна. Одоо тэд эрх баригчидтай үзэж тарах юм байх. Үүнээс хоёр хоногийн өмнө тэрбээр зурагтаар ярихдаа “Долдугаар сарын 1-ний хэрэгт С.Баяр буруутай” гэж зоригтой дуу­гарсан юм. Их ч юм ярьсан. Удаан дуугүй байснаараа байдлыг эерүүлэхгүй гэдгийг гэнэт ухаарсан гэх утгатай зүйл ч хэлсэн. Бодвол “Үзэл бодлоосоо ухарсан хүнийг үз­дэггүй хүн шүү” гэсэн далд ут­гатай анхааруулгыг хэн нэ­гэнд тэр ингэж хаягласан  хэрэг. Хэдэн жилийн өмнө иргэдтэй уулзахдаа 500 са­яын авлигын хэргийг “зад­лах” гэж “хадуураад” ха­шир­­­сан болохоор энэ удаа арай ч түүн шигээ барин тавин худлаа яриагүй биз ээ. Дугаар хорооны иргэний шүүмжлэл гэж чихнийхээ хажуугаар өнгөрөөлгүй, түү­ний хэлсэн энэ үгийн араас ч хуулийнхан лавхан орсон сураг дуулдана. Тэгэхээр Н.Энх­баяр гудамжнаас, бас үзэл бодлынхоо үүднээс зо­риуд ийм улс төр хийж бай­на. Үзэл бодлыг хүлээн зөв­шөөрүүлдэг, эсвэл хүчээр тул­гаж болдог. Н.Энхбаяр алийг нь сонгосныг мэдэхгүй. Тэр хэдхэн сарын дотор төрийн гурван өндөрлөгийн сэнтийд ээлжлэн заларч хүмүүсийг гайхшруулж байсан. Угаасаа ийм хүн түүнээс өөр байхгүй. Харин жирийн иргэн болоод хоёр жил ч болоогүй байхдаа танигдахааргүй өөрчлөгджээ. Энэ цаг үеийн арай өөр өнгөтэй тэмцэгч ч гэмээр юм уу, түүнийг. Ямарваа нэг хувьсгалын өмнөх хэн нэгэн партизан гээд өөрийгөө бодчихсон юм шиг харагдаад болохгүй юм.         

Н.МӨНХТӨВШИН

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж