С.Ламбаа сайд 1000 ээжийг шагнав

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

С.Ламбаа сайд 1000 ээжийг шагнав

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан Одонтой ээжүүдийн холбооноос өчигдөр 1000 ээжийн чуулган зохион байгууллаа. Тус чуулганд хөдөөгийн ээжүүд олноор хүрэлцэн ирсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уншиж танилцуулсан юм.  Мөн Эрүүл мэндийн сайд С.Ламбаа энэ удаагийн чуулганд ирсэн одонтой 1000 ээжид зүрх, эхо, элэг, биохими зэрэг таван төрлийн шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэх эрхийн бичгээр шагнав. Тус эрхийн бичгийн дагуу чуулган оролцсон дээрх эхчүүд улсын клиникийн нэгдсэн эмнэлгээр гуравдугаар сарын 12-ноос ирэх тавдугаар сарын 12-н хүртэлх хоёр сарын хугацаанд үйлчлүүлэх аж.

Төрөөс өнгөрсөн жил одонтой ээжүүдэд олгох мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргаснаар улсын төсөвт 20 гаруй тэрбум төгрөгийн нэмж тусгасан байна. Ингэхдээ 1953 онд батлагдсан хуульд өөрчлөлт оруулсан бөгөөд зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд нэг, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд хоёрдугаар зэргийн одонг тус бүр хүртээж байхаар шийдвэрлэсний дагуу шинээр одон авах ээжүүдийн тоо 130 мянга гаруйгаар нэмэгдсэнийг энэхүү чуулганы үеэр дуулгасан юм. Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдсан одонтой эхчүүдийн чуулганаар есөн ээжид мөн өргөмжлөл гардуулж, шагнасан юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж