Хуулж хамгаалсан докторын зэргээс татгалзжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

Хуулж хамгаалсан докторын зэргээс татгалзжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд хүний бүтээл хуулж, докторын зэрэг хамгаалснаасаа татгалзаж байгаа тухайгаа даваа гаригт мэдээлсэн байна. Хэвлэл мэдээлэлд шүүмжлэл гарснаас үүдэн энэ талаар албан ёсны судалгаа шалгалт хийхээр болсон тул сайд ийнхүү шийдвэр гаргасан ажээ.

    Karl-Theodor zu Guttenberg сайд ХБНГУ-ын хамгийн нэр нөлөө бүхий улс төрийн зүтгэлтний нэг бөгөөд ирэх сонгуулиар тус улсын Канцлерын албан тушаалд нэр нь баттай дэвших хүний нэг юм байна.

    Батлан хамгаалахын сайд даваа гаригт болсон сонгуулийн кампанит ажлын үеэр “Хэдийгээр санаатай хийгээгүй боловч ийм харамсалтай алдаа гаргасан юм. Цаашид би сэтгэлийн зовиур учруулсан энэ зэргээсээ татгалзаж байна” гэж мэдэгдсэн ажээ.

    Эх сурвалж: REUTERS
    Бэлтгэсэн Д.Пунцаг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж