Горбачов Путинийг шүүмжилжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

Горбачов Путинийг шүүмжилжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Зөвлөлт Холбоот Улсын удирдагч асан Михаиль Горбачов ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путинийг даваа гаригт шүүмжилж, Орос орны эрх мэдэл, ирэх сонгуулийн үйл явцад монополь эрх тогтоож байгаа нь жинхэнэ ардчилсан сонгууль явуулах үйл явцын учир утгыг алдагдуулж байна гэжээ.

    Ерөнхий сайд Путин 2000-2008 онд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж, Оросын дээд эрх мэдэлтнээр тооцогдож байсан юм. Путин 2012 онд ОХУ-д болох ерөнхийлөгчийн сонгуулийн хувь заяаг Кремльд ерөнхийлөгчийн алба хашиж эхэлснээс хойш 3 жил болж буй Дмитрий Медведевтэй хамтран шийдвэрлэнэ гэж мэдэгдсэн билээ.

    Горбачов одоогийн ОХУ-ын засгийн газрыг маш хүчтэй шүүмжилж, Путинийг оросын сонгуулийн хувь заяаг шийдвэрлэх тухай ярьсан нь “ичгүүргүй”,  “бардам, сайрхуу” хэрэг юм гэж шүүмжилсэн байна.

    Эх сурвалж: REUTERS
    Бэлтгэсэн Д.Пунцаг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж