“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн шинэ дугаар гарав

Хуучирсан мэдээ: 2011.03.09-нд нийтлэгдсэн

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн шинэ дугаар гарав

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн шинэ дугаарт Танхимын тэргүүнийг томилох тухай, зарим шүүгч, Ерөнхий шүүгч нарыг албан тушаалаас чөлөөлөх, томилох тухай зэрэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэллээ.
Эмхтгэлийн шинэ дугаарт “Ус” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын тогтоолыг нийтлэв.

Энэхүү үйл ажиллагааны төлөвлөгөөнд 2011 оноос 2021 он хүртэл Монгол орны усны нөөцийг хамгаалан түүний бүрэлдэн тогтох, цэвэр ариун чанараа хадгалах, байгалийн аясаар сэргээх бүхий л боломжийг хангах,нутаг дэвсгэрийн хэмжээнд усны нөөц, чанарын хяналт-шинжилгээний байнгын тасралтгүй, шинэ дэвшилтэт технологид суурилсан сүлжээ байгуулан ажиллуулж мэдээлэл, удирдлагын шуурхай байдлыг хангах, усны нөөцийн хуримтлалыг бий болгох, хүн амыг эрүүл ахуйн стандартын шаардлагад нийцсэн усаар хангах, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн ус хангамжийг сайжруулан тогтвортой хөгжлийг тэтгэх үндсэн нөхцөл бий болгох, усны нөөцийг зүй зохистой ашиглах, хэмнэх, бохир усыг эргүүлэн ашиглах, цэвэрлэх дэвшилтэт технологи нэвтрүүлэх, үер усны аюулаас сэргийлэх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх ба үүнд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, санал санаачилгыг хуулийн хүрээнд дэмжих зэрэг стратегийн зорилтыг  хэрэгжүүлэх үе шат болон үндсэн чиглэлүүдийг тодорхой тусгажээ. Мөн энэхүү төлөвлөгөөний хэрэгжилтийг хариуцах байгууллага, хамтран хэрэгжүүлэгч болон хэрэгжүүлэх хугацааг нарийн тусгасан байна.

    “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн редакци

            2011 оны 3 дугаар сарын 9

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж