
Төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 10-15 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор 4-9 градус дулаан, говийн нутгаар 0-5 градус дулаан, бусад нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.
Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 2-4 градус хүйтэн байна.