Хөдөөд өвсний борлуулалт муу байна

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

Хөдөөд өвсний борлуулалт муу байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Засгийн газраас хөдөө орон нутагт өвс хүргэх ажлыг зохион байгуулж буй.  Уг өвсийг малчдад худалдах ажил  удаашралтай байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл өвсний борлуулалт муу байгаа гэх. Тухайлбал, Дундговь аймаг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас 200 сая төгрөгийг зээлж өвс, тэжээлээ базаасан аж. Дээрх мөнгөөр аймгийн хэмжээнд 1404 тонн өвс, 311 тонн тэжээл татан нөөцөлжээ. Өвс тэжээл бэлтгэхэд зориулсан уг зээлээ Дундговь аймаг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд эргүүлж төлөх ёстой юм байна.  Гэвч өвлийн сар дуусч, хаврын урь унаад байгаа ч өнөөдрийн байдлаар сумдад байршуулсан өвс тэжээлийн борлуулалт төдийлөн сайнгүй байгаа бөгөөд  уг зээлийг хэрхэн төлөх вэ хэмээн тус аймгийн удирдлагууд толгойгоо гашилгаж байгаа бололтой.

    Ж.ГЭГЭЭ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж