Тайландын хувьцаанууд унаж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Тайландын хувьцаанууд унаж байна

Тайландын Ерөнхий сайд Abhisit Vejjajiva Бангкокт онц байдал зарласантай холбоотойгоор Тайландын хувьцаа болон Засгийн газрын бондын ханш огцом уналаа. Тайландын хөрөнгийн биржийн “SET Index” 1.7 хувиар унасан нь нэгдүгээр сарын 21-ний байдалтай тэнцэж байна. Ерөнхий сайд таваас дээш иргэн нэг дор бөөгнөрч явахыг хориглосон бөгөөд өчигдөр орой 3,000 гаруй иргэн Засгийн газрын байранд нэвтэрсний дараа иргэдийг шууд баривчлах зөвшөөрөл цагдаагийн газарт өгсөн. Тайландын нийслэл Бангкокт зургаа дахь хоногтоо иргэд жагсаж, дахин сонгууль хийхийг эрх баригчдаас шаардаж байгаа юм. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард иргэдийн үймээн бослогоос болж Тайланд 13 хоног онц байдал зарлаж байсан.
Нөхцөл байдал огцом муудаж, бахт /Тайландын мөнгөн дэвсгэрт/ болон Тайландын үнэт цаасанд нөлөөлж байна. Тус улсын хамгийн том нисэх буудлын оператор “Airports of Thailand Pcl” компанийн хувьцаа 1.3 хувиар буурч 37.25 бахт болсон байна. Гэсэн хэдий ч энэ уналт түр зуурынх байх бөгөөд хөрөнгө оруулагчид удахгүй дахин худалдаж авч эхлэх болно гэж эдийн засагчид үзэж байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд бахтын ханш чангарч эдийн засгийн хямралын өмнөх 2008 оны тавдугаар сарын төвшинд хүрсэн. Өнгөрсөн жил Тайланд гаднаас 208 сая ам.долларын хувьцааны санхүүжилт авсан бол энэ жил Тайланд гадаадаас 1.5 тэрбум ам.долларын санхүүжилт авсан.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж