
байгуулагдлаа. Өчигдөр өглөө Хонда классик тэмцээний аварга тодорсон
байна.
Уламжилал ёсоор Хонда Классик тэмцээн 3-р сарын эхний долоо хоногт
Нэгдсэн улсын Палм Бийч Гардэнс гольфийн талбайд явагдлаа. Олон жилийн
түүхт тэмцээний шагналын сан энэ жил өсөж 5.7 сая америк долларт хүрсэн
нь Палм Бийч Гардэнсийн хамгийн өндөр шагналын сан болсон юм.
Дэлхийн
шилдгүүд ч олноороо Флоридад хөл тавьсан учир цомын төлөөх өрсөлдөөн
ширүүн байлаа. Ялангуяа Дэлхийн чансааны 2-рт эрэмблэгдэж байсан Английн
Лий Вэствүүд Палм Бийч Гардэнст цом өргөвөл анх удаагаа Дэлхийн чансааг
тэргүүлэх боломж тэмцээний өмнө үүсээд байсан учир Хонда Классик
тэмцээний энэ жилийн гол хүн нь байлаа. Харин энэ боломжоо Англи залуу
ашиглаж чадсангүй 70 цохилтоор тэмцээнийг дуусгасан Лий Вэствүүд 29-р
байранд бичигдсэн байна. Мөн эхний өдрүүдэд гайхалтай формтой байгаагаа
харуулсан Иралндын Граем МакДовэлл шийдвэрлэх өдөр ч юу ч хийж
чадсангүй.10-р байранд тэмцээнээ дуусгажээ. Харин цомын төлөөх гол
өрсөлдөөн Солонгосын Ионг Еүн Янг болон Африкийн Рори Сабатни нарын
хооронд өрнөжээ. 18 дахь нүх хүртэл хэн нь цомын эзэн болох вэ гэсэн
асуулт хариултгүй байсан ч бридж хийсэн Рори Сабатни нэг л цохилтын
илүүтэй тэмцээний цомыг хүртэх болсон байна. ӨАБНУ-ын гольфчин Рори
Сабатнигийн хувьд 1 сая долларын эзэн болсон төдийгүй 2009 оноос хойш
анхныхаа тэмцээнд түрүүлсэн амжилтаар Флоридаг орхиж байна.