Ноу Камп Барсэлонагийн том давуу тал

Хуучирсан мэдээ: 2011.03.08-нд нийтлэгдсэн

Ноу Камп Барсэлонагийн том давуу тал

Аваргуудын лигийн хасагдах шатанд учраа таарсан Английн Арсэнал, Испанийн Барсэлон клубуудын хариу тоглолт өнөө шөнө Ноу Камп цэнгэлдэхэд явагдана. Англид болсон тоглолтонд Арсен Венгэрийн залуус 2-1 харьцаатай илүүрхсэн учраас давуу талд тэднийд байгаа юм.

Хэдийгээр өнгөрсөн жил 4-1 харьцаатай шөвгийн 8-т Арсеналыг хожиж байсан ч энэ жил бүх зүйл өөрөөр бичигдэж байна. Ноу Камп цэнгэлдэхэд талбайн эзэн Каталончууд илүү хүнд даалгавартай гарч ирнэ.

Барсагийн тоглогчдын хувьд төдийлөн хүнд бэртэл байхгүй ч багийн менежер Гуардиола бага зэргийн нурууны гэмтэлтэй байгаа юм. Гэхдээ 40 настай эр сайн байгаа гэдгээ сэтгүүлчдийн өмнө хийсэн хошигнолоороо ойлгуулсан. 2006 онд шигшээд 2-1 харьцаатай хожиж байсан Арсеналаас одоогийн бүрэлдэхүүнд илүү хүчтэй, аюултай гэдгийг Гуардиола хэллээ.

Энэ талаар Барсагийн босс Пеп Гуардиола “Өрсөлдөгч багийн маань тухайд зарим тоглогч нь бэртэлтэй байгаа гэж байгаа ч би үүнд итгэхгүй байна. Учир нь тэд лигээ Манчестэр Юнайтэдын хамтаар тэргүүлж, Карлин Капийн цомын тэмцээний шигшээд шалгараад байгаа. Мөн аваргуудын лигт жил болгон л шөвгийн 8, хагас шигшээд үлдэж байдаг. Хэдэн жилийн өмнө Барсатай шигшээд үлдэж байсан баг шүү дээ. Үргэлж л шилдэг нь байдаг. Тэд залуу баг. Тэгэхээр аливаа зүйлийг бодитойгоор харсан нь дээр байх.  Магадгүй энэ асуултаа ноён Венгэрээс асуувал дээр байх. Тэд хүчирхэг баг. Улирал бүрт л шилдэг нь байсаар ирсэн. Тоглогчоо зарсан ч, солисон ч  өөрсдийн хэмнэлээ алдалгүй үргэлж шилдэг нь байдаг” гэсэн байна. 

2006 онд Арсеналыг хожин аваргуудын лигийн цомыг хүртэж байсан Барса түүнээс хойш нэг удаа энэ амжилтаа давтсан. Харин өнгөрсөн жилийн хагас шигшээд Жозе Моуриньогийн хамгаалалтын тактикийн өмнө хүчин мөхөстсөн билээ. Хэдийгээр энэ жил тэдний 3 тоглогч дэлхийн шилдэгийн төлөө нэр дэвшсэг, мөн тус баг ямар хүчирхэг довтолгоотойгоо нотлон харуулсан ч өнөө шөнө хамгаалалтандаа том асуудалтай тулгараад байна.

Гоол алдах эрхгүй тоглох тэдний хамгаалалтын гол ноён нуруу Карлос Пуёол гэмтэлтэй, Херард Пике торгуулийн улмаас талбайд гарахгүй юм. Тийм учраас Бускетс, Эрик Абидалтай хамт хамгаалалтанд зогсож магадгүй байна. Ямартай ч хөлбөмбөгийн гайхашигт тулаан биднийг хүлээж байна.

Score studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж