Каддафид биеэ үнэлэгчид тусалж байжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.08-нд нийтлэгдсэн

Каддафид биеэ үнэлэгчид тусалж байжээ

Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони Муаммар Каддафид эскорт-үйлчилгээний охидыг санал болгож байсан нь Ливийн лидерийг 2009 онд Африкийн холбооны тэргүүн болоход нь тус болсон гэнэ. Арабын "Аш-Шарк аль-Аусат" сонины мэдээнээс үндэслэн энэ тухай The Daily Telegraph сонин бичжээ.

Каддафийн улс төрийн зөвлөх асан Нури аль-Мисмари ярихдаа Африкийн нэгэн орны лидер Каддафийг Африкийн холбооны ерөнхийлөгч болгохын эсрэг байлаа гэв. Учир байдлыг мэдэж байсан  Берлускони Каддафийн эсрэг лидерт биеэ үнэлэгч хоёр эмэгтэйг явуулсан байлаа. Үүний дараа тэр өөрийн  санаагаа өөрчилсөн байжээ. Аль-Мисмари нь Каддафитай 35 жил зүг ажилласан ба 2010 онд Ливийг орхин гарч Парист амьдарч байна. Тэрээр дэглэмд хүчин зүтгэж байснаасаа ичдэг гэж ярьжээ.
Берлускони нь Каддафийн Европ дахь гол улс төрийн холбоотон бөгөөд Ливийн үймээний дараа Каддафи улс орныхоо хяналтыг алдсан гэж Берлускони хүлээн зөвшөөрсөн байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж