Тамхигүй үдэшлэг болно

Хуучирсан мэдээ: 2011.03.08-нд нийтлэгдсэн

Тамхигүй үдэшлэг болно

UMBRELLA MUSIC  хөгжмийн хөтөлбөр болон MNGBridge компаниас хамтран
өнөөдөр тамхигүй үдэшлэгийг зохион байгуулахаар болжээ. Үдэшлэгт DJ MISS
ANNA /Electro HOUSE/, DJ Amara, DJ GANA, DJ GINabse болон Монголын
хамтлаг дуучид оролцох аж.Энэхүү үдэшлэгийг зохион байгуулагчид бусад
арга хэмжээнээс ялгарах давуу талуудаа мөн дурдсан байна. Үүнд, парти
дотор нүд хорсохгүйгээр найз нөхөд, хайрттайгаа хөгжмийн хэмнэлийг
мэдрэх,  Тамхи татах хэсэгт тамхи татангаа бусад залуустай танилцах, 
Гэртэй хариад пүү ямар муухай тамхиний үнэр вэ гэж хэлэх шаардлаггүй
болох, Тамхи татдаггүй залуу юмуу бүсгүйтэй танилцах боломж багтаж
байгаа гэнэ.


Б.Амгалан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж