Израильд Мубаракийн хөвгүүд “хөрөнгөжив”

Хуучирсан мэдээ: 2011.03.08-нд нийтлэгдсэн

Израильд Мубаракийн хөвгүүд “хөрөнгөжив”

Египетийн экс-ерөнхийлөгч Хосни Мубаракийн хөвгүүд Израильд худалдсан байгалийн хийн наймаагаар багагүй хөлжиж авчээ. Энэ тухай Кувейтийн «Аль-Жарида» сонинд бичсэн байлаа.

«Аль-Жарида» сонины материалаар Мубаракийн бага хүү Гамаль зургаан өмнө хийгдсэн гэрээнээс 2,5 хувийн “унц” авч байжээ. Гэрээний нийт өртөг нь 2,5 тэрбум ам.доллар байв.
Мөн Египетийн Эрчим хүч, нефтийн сайд Самах Фахми бас тийм хэмжээний комиссийн хувь авах байсан боловч түүнийг бялууны хуваалтаас эцэст нь зайлуулжээ. Мубарак том хүү Алад тийм хувийг өгөхөөр шийдсэн байлаа.
«Аль-Жарида» баримтуудын хувийг нийтэлсэн байгаа ч түүнийг бүрэн батлах боломж муутай. Уг баримтуудаар Мабаракийн гэр бүлд ойр бизнесмен Хусейн Салах сайд Самах Фахмийн хамт тэр гэрээг 2005 онд байгуулсан байна.

Гэрээний дагуу Египет 2008 оноос эхлэн Израильд жил бүр 1,7 тэрбум шоо метр цэнхэр түлшийг нийлүүлж байна. Харин 2011 оны хоёрдугаар сараас хийн нийлүүлэлтийг зогсоожээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж