
Эрүүл мэндийн сайдын томилсон судалгааны баг өнөөдөр Өмнөговь аймгийг зорьсон байна. Өмнөговь аймагт ургийн гаж төрөлттэй хүүхэд төрсөн тохиолдлууд бүртгэгдсэн байна. Үүний шалтгааныг мөнгөн усны хордлоготой холбон тайлбарлаж байгаа бөгөөд тус аймгийн 0-5 насны хүүхдүүд болон эхчүүдийн дунд мөнгөн усны нөлөөллийг судлуулахаар ийнхүү мэргэжлийн багийг томилсон байна. Уг судалгааг Даланзадгад, Булган, Цогт-Овоо, Хүрмэн, Ханбогд сумдад хийх гэнэ. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хийсэн судалгаагаар Өмнөговь, Сэлэнгэ, Төв зэрэг 11 аймгийн 36 суманд цианит натри, мөнгөн ус тархаж, 53.5 га талбайд химийн бодис тархсаныг тогтоожээ.
Ж.ГЭГЭЭ