
БНХАУ-ын Эрээн хотод ажилд зуучлах нэрээр насанд хүрээгүй зургаан охиныг хил дамнуулан худалдсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан Н.Атартуяа, Н.Атартуяа С.Энхжаргал нарын хэргийг УМБГ-аас өчигдөр нийслэлийн Прокурорын газрын хяналтад шилжүүлэ. Өмнө нь уг хэргийн анхан шатны шүүх хурал Чингэлтэй дүүргийн дүүргийн шүүхэд болсон ч нотлох баримт хангалтгүй гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан юм. Тэдэнд Эрүүгийн хуулийн 113.3 буюу насанд хүрээгүй хүнийг ашиг олох зорилгоор биеийг нь үнэлүүлсэн гэдгээр буруутгасан байна.
У.Хаш