Тулалан гэрээгээ сунгажээ

Хуучирсан мэдээ: 2011.03.08-нд нийтлэгдсэн

Тулалан гэрээгээ сунгажээ

Лионы хагас хамгаалагч Жэрэми Тулалан багтайгаа 2015 он хүртэл тоглох шинэ гэрээ үзэглэжээ. Түүний хуучин гэрээ энэ оны 6-р сарын 30-нд дуусах ёстой байсан юм.

Багтайгаа шинэ гэрээ байгуулсан Франц хагас маань баяртай байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр “Хэцүү цаг мөчид минь үргэлж ар талд минь багийнхан маань байсан. Энэ хотод, энэ багт тоглох нь надад таатай санагддаг” гэж хэлсэн байна. Мөн тэрээр багийнхаа тоглолтын талаар “Бид Францдаа шилдэг баг нь байсаар ирсэн ч энэ улиралд сайн тоглож чадахгүй л байна. Ямар нэг цом хүртэх ёстой. Харин миний хувьд ганцхан цом биш, илүү олон цом өргөхийг хүсч байна” гэжээ. “2015 он гэхэд би 32 настай болсон байна. Надад үлдсэн карьераа Лионтойгоо өнгөрөөх, эсвэл багаа орхих гэсэн сонголт байсан. Харин би Лионд үлдэж, энэ багтайгаа карьераа дуусгахыг хүссэн” гэж гэрээнийхээ талаар сэтгүүлчдэд ярьжээ.

Францын хөлбөмбөгийн холбоо дэлхийн аваргад оролцохдоо зүй бус авир гаргасан гэж үзэн Тулаланы 3 тоглолтонд орох эрхийг нь хассан. Гэхдээ энэ шийдвэр түүний тоглолтонд нөлөөлөхгүй гэдгийг тэрээр илэрхийлсэн байна. 

“Миний гол зорилго бол Лионтой хамтаар сайн тоглолт үзүүлэх, багтаа тус хүргэх. Магадгүй Францын шигшээ дахиад намайг дуудаж болно шүү дээ” гэжээ. Тулаланы хувьд 2006 оноос хойш Лионд хүчин зүтгэж байгаа бөгөөд одоогоор 150 гаруй тоглолтонд багийнхаа төлөө хүчин зүтгээд байна.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж