
Израйлын хөлбөмбөгийн холбоо Фэрнандэсыг 3-р сарын 4-ы дотор Катарын багтай тооцоогоо дуусга гэж сануулга өгсөн байна. Харин ФИФА аль хэдийнэ шийдвэрээ гаргачихжээ. Испанид төрсөн Франц мэргэжилтэн энэ талаар “Өнгөрсөн 7 хоногт энэ талаар сонссон. Харин ийм хурдан ФИФА-н шийдвэр гарсан нь хэцүү л байна. Учир нь манай баг одоо чухал үедээ ирээд байна. Бид Латви, Гүржтэй тоглолт хийнэ. Бид 2-ууланг нь хожиж 6 оноо авах хэрэгтэй байгаа. Женевт болох хурлаас миний цаашид ажиллах эсэх шийдэгдэнэ” гэсэн байна. Израйлын шигшээ Евро 2012-н урьдчилсан шатанд энэ сарын сүүлээр Латви, Гүржийн багуудтай Тел Авив хотноо тоглоно.
Score studio.