
Дулааны V цахилгаан станц барих асуудал нэлээд удаашралтай байгаа. Эрчим хүчний газраас гаргасан мэдээгээр уг цахилгаан станцын эхний хэсэг 2013 ашиглалтад оруулах гэнэ. Харин 2014 он гэхэд бvрэн ашиглалтад оруулна хэмээн мэргэжилтнүүд амалж буй. Дээрх эрчим хүчний шинэ эх үүсгэврээр нийслэлийн 27 мянган айлыг дулаанаар хангах боломжийг судалж байгаа ажээ. Дулааны V цахилгаан станцыг Багануурын уурхайг түшиглэн ТЭЦ-III цахилгаан станцын ойролцоо барихаар төлөвлөөд байгаа юм.
Ж.ГЭГЭЭ