ЭМЯ-ны удирдлагын зөвлөл бүрджээ

Хуучирсан мэдээ: 2011.03.08-нд нийтлэгдсэн

ЭМЯ-ны удирдлагын зөвлөл бүрджээ

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2011 оны 3-р сарын 4-ний өдрийн 164 тоот тушаалаар тус яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга нар шинээр томилогдож яамны удирдлагын зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлсэн байна. Дээрх тушаалаар  Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар Анагаах ухааны доктор, профессор Д.Гончигсүрэн, Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын даргаар Анагаах ухааны доктор, дэд профессор Д.Жаргалсайхан нар томилогдож ЭМЯ-ны удирдлагын зөвлөл бүрэн бүрэлдэхүүнтэй болжээ. Түүнчлэн удирдлагын зөвлөлийн бүрэлдэхүүнд Төрийн захиргааны удирдлагын газар,  Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар, Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Санхүү, хөрөнгө оруулалтын газар,  Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтэс, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга нар тус тус багтан ажиллаж байгаа аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж