Улаанбаатар хотод 5 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2011.03.08-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хотод 5 хэм хүйтэн байна

Говийн болон зүүн зүгийн нутгаар үүлшиж, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад  нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 11-16 градус хүйтэн, Эхийн голын Баян бүрд орчимоор 5-10 градус дулаан, говийн нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар  3-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. 4-6 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 19 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж