
Наадмын бүртгэл өнгөрсөн сарын 15-нд эхэлсэн бөгөөд энэ сарын 15-ныг дуустал “Боловсрол” суваг телевизийн байранд болон http://cokenbeat.mn/ вэб хуудсаар бүртгэх ажээ.
Уралдаант шоунд оролцохын тулд Монголын үндэсний "Боловсрол суваг" телевизийн байр болон www.cokenbeat.mn сайтад бүртгүүлсэн байх ёстой. Анкетыг дэлгэрэнгүй бөглөх хэрэгтэй юм байна. Бүх оролцогчид тодорхой хэмжээний уран бүтээл туурвисан шинэ залуу хамтлаг дуучид байна. Анкет бөглөх үед болон финал хүртэл оролцогч нь мэргэжлийн дуу бичлэгийн компанитай ямар нэгэн гэрээ хийгээгүй байх ёстой ажээ.
Хамтлагийн нэг гишүүн нь ахлагч болж оролцогч талыг төлөөлнө. Хамтлаг нь зохион байгуулагч талын гаргасан хүний тоо, дүрмийг бүрэн биелүүлсэн байна. Хамтлаг нь хэдэн ч хүнтэй байсан нэг оролцогч гэсэн статусаар оролцоно.
Оролцож байгаа хамтлаг нь 2-12 хүний бүрэлдэхүүнтэй байж болох ба хамтлагийн гишүүд уралдааны явцад өөрчлөгдөхгүй нэг хүн зөвхөн нэг л хамтлагт оролцох ёстой хэмээн наадмын журамд заажээ.
Харин ялагчийг бүх төрөл дээр нийт гурван үе шатаар тодруулна. Үзэгчид болон шүүгчдийн саналаар 50 оролцогч, 24 оролцогч, шилдэг 12 оролцогчийг тодруулж хасагдах журмаар наадам үргэлжлэх юм байна. Гранпри шагнал нь “Asian beat” Олон улсын наадамд оролцох эрхээс гадна ивээн тэтгэгч байгууллагуудын нэрэмжит шагнал, рок, поп урлагийн од болох боломж юм.