Хүнсчдийн зөвлөгөөн болно

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

Хүнсчдийн зөвлөгөөн болно

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын хоёрдугаар зөвлөлгөөн болно. Уг зөвлөгөөн Төмөр замын соёлын ордонд маргааш  10.00 цагаас эхлэх юм. Хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөнийг Хүнс хөдөө аж ахуйн ассоциациас зохион байгуулж байгаа  бөгөөд уг зөвлөлгөөнөөс гарсан шийдвэрүүдийг Засгийн газарт албан ёсоор тавих гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн үнэ 60 дахин нэмэгдсэн талаарх асуудлыг ч зөвлөгөөний үеэр хөндөх бололтой. Тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамж болох жилд төлөх 165 мянган төгрөг  нэмэлт өөрчлөлтөөр 10 сая 250 мянган төгрөг болсон нь тус салбарынхныг бухимдуулахад хүргээд байгаа юм.

    Ж.ГЭГЭЭ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж