500 мянгыг төвлөрүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.03.07-нд нийтлэгдсэн

500 мянгыг төвлөрүүлж эхэллээ

2010-2011 оны хичээлийн шинэ жилд их, дээд сургууль, коллежид суралцах оюутан нь сургалтын төлбөрөө дөрвөн сараар тооцон, төлөх шийдвэрийг Засгийн газар 2010 оны наймдугаар сард гаргасан.

Харин үүний зөрүү болох 500 мянган төгрөгийг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн ба төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежийн өдрийн ангид суралцаж байгаа оюутнуудад “Хүний хөгжил сан”-гаас олгохгүй байна гэсэн асуудал үүсээд байсан. 

Тэгвэл 2010-2011оны хичээлийн жилд суралцаж байгаа оюутнуудад “Хүний хөгжил” сангаас сургалтын төлбөр хэлбэрээр олгох мөнгөний тал хувь болох 40 гаруй тэрбум төгрөгийг Сургалтын төрийн санд төвлөрүүлж өнөөдрөөс сургуулиудад олгож эхэлжээ.

Оройн анги болон эчнээгээр суралцаж байгаа оюутнуудад уг мөнгийг олгохгүй юм.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж