Хуваарь ёсоор лигийн тоглолтууд өнөөдөр 17.00 цагаас Спортын төв ордны А эхэлж, нийт гурван тоглолт болно. Эхний тоглолт лигийн гурван удаагийн аварга “Хасын хүлгүүд” болон “TLG-13” багийн хооронд өрнөх бол энэ жилээс эхлэн МСБХ-ны дээд лигт шинээр хөл тавьсан хоёр отгон багийн хооронд хоёр дахь тоглолт болно. Тодруулбал, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спортын хорооны “Офицерууд” болон “Милл хаус” ХХК-ийн “Ав-Атар” багуудын хооронд өнөөдрийн хоёр дахь тоглолт болох юм. Харин сүүлийн тоглолт дээд лигийн хүчирхэг багууд болох МУИС-ийн “Баянзүрх Буллз” болон “Энержи Ресурс” компанийн “Харцага”-ын хооронд болох бөгөөд өнөөдрийн хувьд хамгийн сонирхолтой, үзэгчдийг суудлаас нь өндийлгөсөн тоглолт нь энэ байх болов уу.
Өнөөдөр “Харцага” “Буллз”-тэй тоглоно
Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд өнөөдөр үргэлжлэн явагдана. Өнгөрсөн долоо хоногт Спортын төв ордны А зааланд 2011 оны боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болсон учир Nissan премьер лигийн тоглолтууд түр завсарлаад байсан юм. Харин өнөөдрөөс эхлэн хуваарийн дагуу үргэлжилнэ.
С.Цэлмэг