“HTC” 2010 оны эхний улиралд тун ашигтай ажиллажээ

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

“HTC” 2010 оны эхний улиралд тун ашигтай ажиллажээ

Тайванийн гар утас үйлдвэрлэгч “HTC” компани 2010 оны эхний улиралд тун ашигтай ажиллажээ. Тус компанийн мэдэгдсэнээр урьдчилсан тооцоогоор 2010 оны эхний улиралд дунджаар 1.2 тэрбум ам.долларын ашигтай ажилласан байна. Энэ нь өнгөрсөн оны эхний улирлын дүнтэй харьцуулбал 19.3 хувиар өссөн үзүүлэлт боловч цэвэр ашгийг авч үзвэл ердөө 160 сая ам.доллар бөгөөд энэ нь өмнөх жилийнхээс найман хувиар буурсан дүн ажээ. Харин хувьцааны үнийг авч үзвэл 10-20 хувь буюу дунджаар 0.2 ам.доллараар өссөн байна.
Дашрамд сонирхуулахад, өндөр үзүүлэлт бүхий смартфөүнийг дэлхийн зах зээлд нийлүүлдэг тус компани хамгийн сүүлд 420 еврогийн үнэтэй HTC Desire загварын утсаа гаргасан юм. Бор болон саарал өнгөний сонголттой уг смартфөүн нь 119х60х11.9 мм хэмжээтэй, 135 гр жинтэй, 3.7 инчийн мэдрэгчтэй дэлгэцтэй, GSM системийн гар утас юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж