
Европийн парламентын гишүүдийн цалин нэмэгдсэнийг “хэрүүл шуугиан” дэгдээсэн “тун хариуцлагүй” явдал боллоо гэж Ногоонтны группийн эдийн засгийн асуудал хариуцсан төлөөлөгч мэдэгдээд хямралын үед ийм шийдвэр гаргасныг “алдаа” боллоо гэж тэмдэглэсэн байна.
Энэ шийдвэрийн дагуу Европийн парламентын 736 гишүүний цалинд зориулан 13,2 сая еврогийн төсөв нэмж батлах болсныг Ногоонтны группийн гаргасан мэдэгдэлд дурджээ.
Төв барууны хүчнийхэн болон социалистуудын эвсэл энэхүү шийдвэрийг дэмжих байр суурь баримталсан нь нийт европийн орнууд болон Европийн холбоо төсөв зардлаа танах, хэмнэх хүчин чармайлт гаргаж буйг ойлгоогүй хэрэг явдал боллоо гэж үзэж байгаа аж.
Эх сурвалж: EUROPA PRESS
Бэлтгэсэн Д.Пунцаг
Бэлтгэсэн Д.Пунцаг