Бельги иргэнийг арбитрчаар сонгожээ

Хуучирсан мэдээ: 2011.02.22-нд нийтлэгдсэн

Бельги иргэнийг арбитрчаар сонгожээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Цөмийн энергийн газраас “Хан ресурс”-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэрийг 2009 онд гаргасан. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай,Газрын хэвлийн тухай,Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжуудыг удаа дараа зөрчсөн,  зөрчил дутагдалаа хуульд заасан хугацаандаа арилгаагүй гэсэн шалтгаанаар лицензээ хураалгасан “Хан ресурс”-ийнхан Олон улсын арбитрын шүүхэд  Монгол Улсын Засгийн газар хууль бус үйл ажиллагаа явуулж, тусгай зөвшөөрлийг нь хурааж  авсан гэх үндэслэлээр хандсан юм. Тус компани манай Засгийн газар, “Мон-Атом” компанийг хариуцагчаар татсан бөгөөд 200 сая ам.долларын нэхэмжлээд байгаа.  “Хар ресурс” компани өөрийн арбитрчаар Канад улсаас НҮБ-д элчин сайдаар томилогдон ажиллаж байсан ноён Л. Ив Фортьерыг сонгосон бол манай улсын Засгийн газар хуулийн зөвлөхөөрөө "Hogan Iovells" компанийг сонгожээ. Энэхүү компани нь дэлхийн энэ чиглэлээр мэргэшсэн туршлагатай цөөн компанийн нэг гэнэ.  Харин Олон улсын шүүх дээр манай улсыг төлөөлөх арбитрчаар Бельги улсын иргэн, хууль зүйн ухааны профессор Бернар Анотю гэдэг хүнийг сонгосон гэх мэдээлэл байна.

    Ж.ГЭГЭЭ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж