
75 настай аль-Араби шинэ ерөнхий сайд Эссам Шарафтай уулзан гадаад харилцааны гол чиг хандлагын талаар ярилцсан гэж мэдэгдсэн байв.
Ахмед Абул Рейт Египетийн Гадаад хэргийн яамыг 2004 оноос хойш толгойлж Хосни Мубаракийг огцорсны дараа ч тушаалдаа үлдсэн байв. Гэвч сөрөг хүчин Мабаракийн бүх хамсаатнуудыг огцрохыг шаардаж байгаа учир тэрээр огцрохоос өөр аргагүй болов. Ерөнхий сайд Ахмад Шафик ч огцорчээ.
Набиль аль-Араби тодорхой хэмжээний нөлөөтэй хүн. Тэрээр харьцангуй залуу насандаа 1978 онд Израильтай байгуулсан энхийн гэрээний ажлын хэсэгт орж байсан ба 2001 онд Гаагийн олон улсын шүүхийн шүүч болсон байв.
Ш.Самбуу