Мубаракийн эхнэр, хүү хоёр Каирт иржээ

Хуучирсан мэдээ: 2011.03.07-нд нийтлэгдсэн

Мубаракийн эхнэр, хүү хоёр Каирт иржээ

Сьюзан Мубарак


Египетийн ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн эхнэр том хүүгийнхээ хамт Каирт буцан ирсэн тухай гуравдугаар сарын 6-нд "Аль-Ахрам" сонинд бичсэн байна. Тэр мэдээний дагуу Сьюзан Мубарак ба Алаа Мубарак хоёр Шарм аш-Шейхаас цэргийн нисэх буудал "Алмаса"-д нисэн иржээ.

Тэргүүн хатагтай асан хүүгийнхээ хамт Каирт ирсэн шалтгаан нь тодорхойгүй.  Мубаракийн өмгөөлөгчдийн хүсэлтээр Каирын эрүүгийн шүүх ерөнхийлөгч асаны хэргийг сонсох шүүх хуралдаанаа мягмар гариг хүртэл хойшлуулсан гэж "Аль-Ахрам" сонин бас бичсэн байв.

Сануулахад, Египетийн ерөнхий прокурор Мубаракийн гэр бүлийн хөрөнгө, дансыг битүүмжилж, тэднийг улс орноосоо гарч явахыг хориод байгаа юм.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж