Мөн урд болон ар хэсэгтээ хоёр камертай юм. Тэдгээрийн тусламжтайгаар зураг авах, бичлэг хийх, хоёр хэрэглэгч хоорондоо дүрсээ харан чааталж болох гэнэ. Энэ сарын 11-нээс Америкт 499 ам.доллараар борлогдох ба харин сарын 25-наас 26 оронд тэр дун-даа Европт худалдаанд гарах юм байна.
"Strategy Analytics" компаниас явуулсан судалгаагаар 2010 оны есдүгээр cap хүртэл планшетийн зах зээлийн 95 хувийг "Apple" компани хангаж байсан юм. Гэвч энэ нь өнгөрсөн оны сүүлээр 75 хувь болж буурсан юм. Учир нь Google компани Android үйлдлийн систем дээр суурилсан ийм загвараа raргасанаас үүдэлтэй аж.
Дашрамд дурдахад,"Apple"компанийн гүйцэтгэх захирал С.Жобсд 2004 онд эмч нар нойр булчирхайн хорт хавдар хэмээх онош тавьсан юм. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард эрүүл мэндийн улмаас ажлаа орхисон юм. Харин тэрбээр өчиг-дөр шинэ планшетээ танилцуулах үедээ "Бид шинэ загварыг бүтээхээр нэлээд хугацааг зарцуулсан юм. Тиймээс өнөөдрийн энэ явдалд оролцохгүй байх хүсээгүй" гэжээ.