Ажил сайжруулагч амьд аппарат

Хуучирсан мэдээ: 2011.03.07-нд нийтлэгдсэн

Ажил сайжруулагч амьд аппарат

Прокурорын
байгууллагад салхи оруулж, хуулийн салбарын шинэч­лэлийг эндээс
эхлүүлэх болно гэж Ерөнхийлөгч түүнийг энд авчирсан гэдэг. Улсын ерөнхий
прокурорын албан тушаалыг улстөржүүлж байна гэсэн шүүмжлэл энэ үеэр
Д.Дор­лигжавыг дагасан. Гэхдээ ямар ч албан тушаалын халаа сэлгээ,
томилгооны эхэнд иймэрхүү шүүмж гардаг нь нэгэнт тогтож дээ, манайд.
Тэрбээр прокурорт ч, бусад салбарт ч, ялангуяа нийгэм улс төрийн
амьдралд аль хэдийнэ танигдсан кадр. Шинэ хүн биш. Гэхдээ бас
өв­гөрс­өн, суудлын “бөглөө” ч биш. Хаана шинэ зүйл эхлүүлж бай­на, тэнд
Дорлигоо дарга очиж ажил­ладаг гэхэд хоосон магтаал шиг сонсогдохгүй
байх. Ямар ч гэсэн түүний “гар хүрсэн” газарт үр дүн гардаг. Ардчиллын
төлөөх хэд хэдэн  намууд нэгдээд нэг л болж өгөхгүй байх тэр үед
Ардчилсан намыг хэсэг хугацаанд тэр удирдаж байв. Бас “Эрдэнэт
үйлдвэр”-ийг санхүүгийн хувьд хүнд байдалтай, тамга тэмдэг булаацалдсан
хэцүү үед тэр даргаар нь очиж байсан. Үр дүн гаргасан. Дараа нь Батлан
хамгаалахын сай­даар мөн л багагүй хугацаанд ажил­ласан. Энэ бүхэнд
байнга шахам улстөржүүлсэн дургүйцэл гарч байв. “Батлан хамгаалахын
сайдаар заавал цэргийн хүн ажиллах ёстой.” гэх юм уу, эсвэл “Эрдэнэтийг
Ард­чилсан намын нэг нөхөр дураараа дампууруулж болохгүй” гэсэн
шүүмж­лэл гаарна.  Гэвч тун удах­гүй огт эсрэгээрээ түүний сайн
ажил­ласныг гайхацгаана. Онцлог нь тэр  өөрийгөө рекламдаад, эсвэл
өмөөрч зүтгээд байсан нь хэд бол доо. Зарим тохиолдолд түүнийг “явсных”
нь дараа үнэ цэнийг нь мэдэрдэг юм шиг ээ. Хамгийн сүүлд Д.Дорлигжавыг 
Ерөнхий прокурор болоход ч муу үгээр “утсан” энэ байдал давтагдсан. Гэвч
өнөөдөр иймэрхүү пиарын чанартай, зохион байгуулалттайгаар тараасан
яриа, шум болгон  урьдын адил замхарчээ. Дотоод зохион байгуулалтаас нь
авахуулаад прокурорын байгуул­лагад салхи оруулах цаг нь болсон байлаа.
Гаднаас нь жирийн иргэн шүүмжлээд хүчрээгүй удсан юм. Тэгээд л түүнийг
ийш нь илгээсэн хэрэг. Тэр цэрэг байгаагүй, инженер мэргэжилгүй,
прокурор хүн биш байж болно. Гол нь Дорлигоо даргын очсон газар
эрүүлждэг нь үнэн. Дарга байхын учир ийм аж.              

Н.МӨНХТӨВШИН


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж