Н.Энхбаярыг гэрчээр татахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.07-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярыг гэрчээр татахаар болжээ

С.Баяр, Ц.Мөнх-Оргил нараас тайлбар авч, Н.Энхбаярыг гэрчээр татахаар болжээ

Долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотой хэргийг мөрдөн байцаах ажиллагаанд буцаах шийд­вэрийг Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн баасан гарагт гаргасан байна. Уг хэрэгт холбогдуулан Н.Энхбаярыг гэрчээр асууж, С.Баяр, Ц.Мөнх-Оргил нараас тайлбар авахаар болжээ. Иргэн Н.Батмөнхийн зүгээс яг ийм хүсэлтийг холбогдох байгууллагуудад тавих гэж байгаа талаар манай сонин өмнө нь мэдээлж байсан. Гэвч түүнийг хүсэлтээ тавихаас өмнө Нийслэлийн прокурорын газрын шийдвэр ийнхүү гарчихлаа.

С.Баяр, Ц.Мөнх-Оргил нараас хэрэгт холбогдох тайлбар авч, Н.Энхбаяраас гэрчийн мэдүүлэг авсны дараа шаардлагатай гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэж хариуцлагад татах болно. Ийнхүү хэргийг шалгах явц дахин сунжрах нь тодорхой боллоо. Үүнд өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдөр TV-9 телевизээр МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хийсэн ноцтой мэдэгдлүүд нөлөөлсөн биз.  Тэрбээр өөрөө гэрчээр татагдахаа ч урьдчилан тооцоолсны үндсэн дээр тийм мэдэгдэл хийсэн нь лавтай. Үйл явдал цаашид хэрхэн өрнөх нь ч тэдний тайлбар, мэдүүлгээс шалтгаалах нь ихээхэн ойлгомжтой.

У.ОРГИЛМАА


Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж